Ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь мэдлэг, ур чадвар, зөв хандлагаас эхэлдэг гэдэгт бид итгэдэг. Тиймээс сургалт бүрээ онолын хичээлээр хязгаарлалгүй бодит ажлын нөхцөлд тулгуурласан дадлага, практик үнэлгээгээр баталгаажуулдаг.
Манай сургалтын үндсэн чиглэлүүд:
• ХАБЭА-н сургалт — ажил олгогч, нийт ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд;
• Эрсдэлтэй ажлын байрны сургалт — өндөрт ажиллах, цахилгааны аюулгүй ажиллагаа, тусгаарлалт, хязгаарлагдмал орчин, өндөр хэмийн ажил, химийн хорт болон аюултай бодис, олсон дээрх ажил, даралтат сав ба шугам хоолой;
• Мэргэжил олгох сургалт — ХАБЭА-н ажилтан, даралтат төхөөрөмжийн зуухны машинист (галч), өрлөг дулаалгын засварчин, шугам хоолой угсрагч, өргөх механизмын оператор, оосорлогч дохиочин, барилгын шат угсрагч;
• Суурь ур чадвар, мэргэжлийн чиг баримжаа, ажлын байрны харилцаа, хандлагын сургалт.
Сургалтаас гадна байгууллагуудад ХАБЭА-н зөвлөх үйлчилгээ, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, өндөрт ажиллах үеийн бэхэлгээний цэгийн суурилуулалт, баталгаажуулалтыг гүйцэтгэж, сургалтаа амжилттай дүүргэсэн иргэдийг ажил олгогчтой холбох зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.
Суралцагч бүр бүртгэл, хичээл, шалгалт, сертификатаа нэг дороос хянах цахим орчинтой. Олгосон сертификат бүрийг баталгаажуулах кодоор нь хэн ч онлайнаар шалгах боломжтой бөгөөд байгууллагууд ажилтнуудынхаа сургалт, сертификатын хүчинтэй хугацааг өөрийн самбараас хянаж, давтан сургалтаа цаг тухайд нь төлөвлөдөг.